Төслийн тухай
Better Business, Every Day гэсэн уриатайгаар хөгжүүлсэн энэхүү төсөл нь Улаанбаатар хот, Энхтайвны өргөн чөлөөнд байрлах 15 давхар бүхий оффис үйлчилгээ хосолсон бизнесийн үнэ цэнэ, нэр хүнд өсөлтийг нэг дор төлөвлөрүүлсэн шинэ үеийн Premium бизнесийн төв юм.

Тоноглол, стандарт, Брэндүүд
Барилгын үзүүлэлт, тоноглол
Тоноглол, стандарт, Брэндүүд
Япон инженерчлэл, өндөр чанар, тав тухыг хослуулсан сантехникийн шийдэл.

Аюулгүй ажиллагаа, найдвартай дамжуулалтыг хангах чанартай цахилгааны кабель.
Барилгын цахилгаан хангамж, хамгаалалт, удирдлагад зориулсан ухаалаг шийдэл.
Өндөр дулаан тусгаарлалт, аюулгүй байдал, дизайныг хослуулсан гадна хаалганы систем.

Барилгын аюулгүй байдлыг хангах олон улсын стандартад нийцсэн галын хамгаалалтын шийдэл.

Барилгын тоног төхөөрөмж, эрчим хүч, аюулгүй байдлыг нэгдсэн системээр ухаалгаар удирдана.

Орчин үеийн хийц, өндөр дулаан дамжуулалт бүхий найдвартай халаалтын шийдэл.

Бат бөх, дуу чимээ намсгагчтай, зэврэлтэд тэсвэртэй материалаар хийгдсэн бохир ус зайлуулах систем.

Цэвэр усны найдвартай, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн хоолойн систем.

Аюулгүй байдал, тав тух, орчин үеийн технологийг хослуулсан босоо тээврийн шийдэл.

Өндөр үзүүлэлттэй хөнгөн цагаан профайл бүхий бат бөх, орчин үеийн цонхны систем.

Интерьерийн хэв маяг, чанар, функциональ байдлыг хослуулсан дотор хаалганы шийдэл.
Хөгжүүлэгчийн танилцуулга
Жилийн туршлага
NATIONAL LAND MARK LLC
Манай байгууллага нь 2011 онд байгуулагдсан бөгөөд барилга угсралт, засал чимэглэл, орчны тохижилт, засвар үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн үндэсний компани юм.
Барилгын салбарт 5-25 жилийн ажлын туршлагатай 10 инженер, техникийн ажилтан, 15 гаруй нарийн мэргэжлийн ажилтан бүхий мэргэшсэн багтай. Бид одоогоор орчин үеийн стандарт, техникийн шаардлагад нийцсэн машин механизм, тоног төхөөрөмжийн хүчин чадалд тулгуурлан төслүүдийг чанар, хугацаа, гүйцэтгэлийн нэгдсэн удирдлагын тогтолцоотойгоор хэрэгжүүлдэг.
Чанартай барилга, мэргэжлийн менежментээр эзэмшигчийн хөрөнгийн үнэ цэнийг нэмэгдүүлэн урт хугацаанд хамгаалах.
Мэргэжлийн гүйцэтгэл, инженерийн оновчтой шийдэл, чанарын өндөр стандарт, орчин үеийн архитектурын хандлагыг нэгтгэн, Монгол улсын барилгын салбарт үнэ цэнээ алдахгүй удаан эдэлгээтэй, барилгын жишиг тогтоох.
Барилга угсралт, засал чимэглэл, орчны тохижилт, засвар үйлчилгээний гүйцэтгэгч компани.
Барилга угсралтын гүйцэтгэгчийн үйл ажиллагаагаа өргөжүүлж, төслийн захиалагч, хөгжүүлэгчийн чиглэлээр ажиллаж эхэлсэн.
Оффис, орон сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн төслүүдийг захиалан төлөвлөлт, зураг төсөл, санхүүжилт, барилга угсралтын хяналтыг чанарын өндөр түвшинд гүйцэтгэхээр эхлүүлээд байна.